자유게시판 > Солонгост оршин сууж буй Монгол иргэдийн дунд эмнэлзүйн туршилтад оролцох оролцогчдыг урьж байна.

본문 바로가기

사이트 내 전체검색


자유게시판

자유게시판 > Солонгост оршин сууж буй Монгол иргэдийн дунд эмнэлзүйн туршилтад оролцох оролцогчдыг урьж байна.

Солонгост оршин сууж буй Монгол иргэдийн дунд эмнэлзүйн туршилтад орол…

작성자 정주현
작성일 23-06-21 13:48 | 1,224 | 0

본문

Гачон Их Сургуулийн Хүнс тэжээлийн тэнхим (Судалгааны ахлагч : Профессор И Хэ Жон) -ээс эмнэлзүйн туршилтад хамрагдах боломжтой Сөүл, Инчон, Кёнги аймагт амьдардаг иргэдийг урьж байна. Тус туршилт нь Монгол улсын насанд хүрсэн иргэдийн далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулан хүний биед шимэгдэж буй иодын хэмжээ, болон бамбай булчирхайн өвчлөлийн хамаарлыг судлах зорилготой.


Судалгааны хугацаа: 8 долоо хоногийн турш үргэлжилнэ. 


Судалгааны арга: 

1)Хувийн ерөнхий мэдээлэл

2)Иод агуулсан туршилтын хоол (Далайн хоолны нунтаг капсул)-оор дамжуулан иодын шимэгдэлтийн түвшинг тогтоох

-24 цагт идсэн хоолны тэмдэглэлийн судалгаа: Ажлын 2 өдөр, амралтын 1 өдөр, Нийт 3 өдрийн тэмдэглэл авах 

->Нийт 24 өдөр (8долоо хоног * 3 өдөр)

-Сорьц цуглуулах : Цус, шээс, өтгөн

Сорьц цуглуулах давтамж : Судалгааны хугацаанд нийт 2 удаа 


Тавигдах шаардлага:

1)Шалгаруулах нөхцөл : Сөүл, Инчон, Кёнги мужид амьдардаг коллежийн оюутнууд

2)Хамрагдах боломжгүй нөхцөл : Ямар нэг өвчлөлтэй хүн


Оролцогчдын урамшуулал:

Оролцсоны урамшуулал : Бэлнээр 200,000 вон 


Оролцох арга:

Линкээр дамжуулан бүртгэлийн хуудас бөглөнө. 


https://forms.gle/AZyZcnzMNJB8oA8C6


댓글목록 0

등록된 댓글이 없습니다.


몽골한인회
Copyright The Korean Association of Mongolia All Rights Reserved.
X